• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын дарга Ж.Хунан Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагатай санал солилцлоо

ХЭҮК-оос 2023 онд гадаад дахь монгол иргэдийн эрх, эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлыг тусгайлан судлахаар төлөвлөсөн билээ.

IMG_9822.JPG

Энэ хүрээнд Комиссын дарга Ж.Хунан Гадаадын иргэн, харьяатын газрын Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт, Зөрчил шалган шийдвэрлэх газрын Хяналтын улсын ахлах байцаагч Б.Тамир нарыг 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.

IMG_9823.JPG

Уулзалтаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа иргэдийн бүртгэл, хяналт, зөрчлийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт танилцууллаа.

IMG_9821.JPG

Түүнчлэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон харьяалалгүй иргэн, тэдгээрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах, гадаад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэд болон Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах, давхар иргэншил зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож, цаашид судалгаа дүн шинжилгээний ажилд хамтарч ажиллахаар тохиролцов.

IMG_9820.JPG