• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдийг УИХ болон ХЭҮК-ын дэргэд байгуулаад байгаа билээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнтэй холбогдуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг тусгаж, боловсруулах Ажлын хэсэг 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр цахимаар хуралдлаа. Хурлыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чиглүүлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, Б.Энхболд, НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагчийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын Хүний эрхийн форумын төлөөлөл харилцан мэдээлэл солилцов.

heleltsuuleg.jpg

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг дэмжсэнээр манай улсад хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчин бүрдэх юм.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь 4 бүлэг 15 зүйлтэй. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан уг хуулийн үзэл баримтлалыг дэмжиж, нэн яаралтай хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурь, дэмжлэгийг аваад байгаа хуулийн төсөлд УИХ-ын гишүүдээс өгсөн санал, зөвлөмжүүдийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. Үндэсний хэмжээнд хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахад Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүнийг Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэлдэхүүнд оруулах, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн баталгааг хангах хүрээнд гадаадад буй Монгол иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх зэргийг судлах гэх мэт саналуудыг хуулийн төсөлд санал оруулжээ. Ийнхүү Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна. “Хүний эрх хамгаалагч”-ийг хуульчилж, баталгаажуулсанаар хүний эрхийн асуудлыг ашиг хонжоо олох хэрэгсэл болгохоос сэргийлж, жинхэнэ хамгаалагчдын үйл хэргийг бодит үр дүнд хүргэхэд түлхэц өгөх юм.

Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2021 оны 1 дүгээр сарын 16-ны 11 цагт олон нийтэд нээлттэйгээр цахимаар зохион байгуулах тул иргэд Та бүхэн дараах хаягаар нэвтэрч оролцоно уу.

Meeting https://us02web.zoom.us/j/3233627777?pwd=WThHc3JjRitJcXh5em9KM0VFWlZLUT09

Meeting ID: 323 362 7777

Passcode: 550055