• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе" хэлэлцүүлэгт урьж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталснаар жил бүрийн эл өдрийг Хүний эрхийн олон улсын өдөр болгон дэлхий нийтээр уламжлал болгон тэмдэглэж ирсэн.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас 2020 онд Хүний эрхийн олон улсын өдрийг "Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг улс орнуудад уриалсан байна. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газартай хамтран "Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе" сэдэвт цахим хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урья.

Энэхүү арга хэмжээнд хүн бүр оролцох боломжтой тул Та бүхэн дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. https://undp.zoom.us/j/89801365100...

Уулзалтын хөтөлбөр:

13.10-13.30 Бүртгэл

13.30-13.50 Нээлт

Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дарга, (TBC) (6 мин)

Тапан Мишра, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч (6 мин)

Ж.Хунан, ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн (6 мин)

13.50-15.00

Хэлэлцүүлэг: “Ковид-19 цар тахлын үеийн болон дараах хүний эрхийн асуудлууд”

  • Модератор: Б.Болорсайхан, НҮБ-ын СЗГ-ын Хүний эрхийн үндэсний шинжээч (5 мин)
  • Панелист:
    • А.Ариунзаяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (10 мин)
    • Г.Нарантуяа, ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (10 мин)
    • Б.Алтантуяа, Эмнести Интернэшнл Монгол төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал (10 мин)
    • Б.Хишигсайхан, Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн менежер (10 мин)

Асуулт, хариулт (30 минут)

15.00-16.20

Хэлэлцүүлэг “Хүний эрх хамгаалагчдын асуудал”

  • Модератор: Г.Агар-Эрдэнэ, ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга /5 мин/
  • Панелист:
    • Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн (TBC) (10 мин)
    • Г.Сүнжид, ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (10 мин)
    • Г.Уранцоож, “Хүний эрх хөгжил төв” ТББ-ын тэргүүн (10 мин)
    • Ц.Навчаа, Гадаад харилцааны яамны Хүний эрхийн хэлтсийн дарга (10 мин)

Асуулт, хариулт (30 мин)

16.20-17.30

Хэлэлцүүлэг: “Ковид-19 цар тахлаас сэргийлэхтэй холбоотой хууль, эрх зүйн асуудлууд”

  • Модератор: Ч.Алтангэрэл, ХЭҮК-ын Тамгын газрын дарга (5 минут)
  • Панелист:
    • Б.Энхболд, ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (10 мин)
    • Б.Ганбаатар, Монголын өмгөөлөгчдийн гишүүн өмгөөлөгч (10 мин)
    • Б.Эрдэнэбадрах, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга (10 мин)
    • Б.Баяр, Өмгөөллийн ИЭлСи ХХН-ийн захирал, хуульч (10 мин)

Асуулт, хариулт (30 минут)

17.30-17.40 Хаалт