Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум төрийн бус байгууллагатай хамтран хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн боловсрол олгох зорилготойгоор хүний эрхийн анхаарал татсан асуудлаар цуврал илтгэл, хэлэлцүүлэг арга хэмжээг 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Европын холбоо, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцийг Хүний эрхийн Олон улсын өдрийг угтан өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улс дахь Хүний эрх-Эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд анхаарал хандуулах нь” сэдвийн хүрээнд өрнөсөн тус хүндэтгэлийн лекцинд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд болон төрийн болон хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачид, хуульч, өмгөөлөгчдөөс бүрдсэн нийт 200 гаруй оролцов.

Хүндэтгэлийн лекцийн үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид тасралтгүй үргэлжлүүлэхийн хамт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахад бусад байгууллагуудтай хамтран зорилго, сэтгэл, үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллахад хэзээд бэлэн гэдгийг онцоллоо.














