Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр "Цэргийн хөдөлмөр", "Хоригдлын хөдөлмөр", "Албадан хөдөлмөр эрхлэлт", "Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа" зэрэг судалгааны ажлыг төрийн байгууллагууд 2012 оноос хойш хийж гүйцэтгэсэн билээ.

Тухайлбал, ХЭҮК-оос өнгөрөгч 2022 онд,
• “Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох”,
• “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”
• "Ажлын байрны дарамт хүчирхийлэл" судалгааны ажлыг гүйцэтгэсэн билээ.

Тэгвэл ХЭҮК, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хүүхэд, залуусын хөгжлийн газар, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллийг оролцуулсан "Хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах үндэсний чадавхыг бэхжүүлэх" уулзалт өнөөдөр /2023.01.27/ боллоо.
Тус уулзалтад ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид оролцож, Комиссоос 2022 онд хийсэн “Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох” болон "Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа" судалгааны үр дүнг танилцуулав.