• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жагсаал, цуглаан зохион байгуулж буй иргэдийн төлөөллийг ХЭҮК хүлээн авч уулзлаа

Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэж буй иргэдийн жагсаал, цуглаан, суултад ХЭҮК-оос ажиглалт, дүн шинжилгээ хийх замаар шаардлагатай арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

IMG_9311.JPG

Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал, цуглаан зохион байгуулах орон зайг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах болон эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг эдлүүлэх, хүний наад захын хэрэгцээ, шаардлага болох ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлэх боломжоор хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудад Комиссын Зөвлөмж, саналыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллаж буй.

IMG_9301.JPG

Түүнчлэн ХЭҮК-оос хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө чөлөөтэй эдлэж буй иргэдийн төлөөлөлтэй удаа дараа уулзалт зохион байгуулж, санал солилцож байна.

IMG_9303.JPG

Энэ хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр жагсаал, цуглаан зохион байгуулж буй иргэдийн төлөөөллийг ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Б.Энхболд, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар хүлээн авч уулзлаа.

IMG_9306.JPG

Уулзалтын үеэр жагсаал, цуглаан зохион байгуулж буй иргэдийн зүгээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө чөлөөтэй эдлэхэд ХЭҮК-ын зүгээс дэмжлэг үзүүлэх саналыг гаргалаа.

IMG_9307.JPG

ХЭҮК-ын зүгээс иргэдийн тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэх орон зайг хангаж, хамгаалах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх зэргээр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тогтмол хяналт тавьж, анхаарч ажиллаж байгааг дурдаад Комиссын зүгээс цаашид хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж, жагсагчдын төлөөлөөс ирүүлсэн хүсэлтийг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад уламжлахаа илэрхийллээ.

IMG_9309.JPG

IMG_9313.JPG

IMG_9314.JPG

IMG_9315.JPG

IMG_9316.JPG

IMG_9318.JPG

IMG_9320.JPG

IMG_9322.JPG

IMG_9324.JPG

IMG_9325.JPG

IMG_9327.JPG

IMG_9349.JPG

IMG_9354.JPG

IMG_9359.JPG