• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн гишүүдийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичгийг 2018 онд 3 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан талууд туслах малчдыг чадавхжуулах төслийн ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 14-нд зохион байгууллаа. Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны төлөвлөгөөний явц, биелэлтийг танилцуулж, цар тахлын үед үүсч буй хүний эрхийн зөрчлүүд, өрх толгойлсон хүмүүс, ахмад настны амьдралын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, орон нутгийн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг судлах, энэ оноос хамтран хэрэгжүүлж буй “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн үр дүнг сайжруулахад анхаарах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн уг төслийн хүрээнд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны 4 аймаг дахь салбар зөвлөлийн гишүүдийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх цахим сургалтыг энэ өдөр эхлүүлснийг, цаашид хамрах хүрээг өргөжүүлэх боломжийг судлах талаар хөндөв.

Уулзалтад ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар оролцов.

IMG_4855.JPG

IMG_4851.JPG