• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллана

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, МХХ-ын Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр уулзаж, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль, тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хуульчдыг чадавхжуулах, олон улсын гэрээ, конвенцын хэрэглээг нэмэгдүүлэх, зарим эрх, эрх чөлөөний асуудлаар хуульчдыг оролцуулан судалгаа хийх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явц дахь тодорхой хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, хүний эрхийн мэдлэг, боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

ок.jpg

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан “Хүний эрхийн асуудал нь зөвхөн нэг байгууллагын асуудал биш. Хүний эрхийг хамгаалахад бусад салбар, хүн бүрийн оролцоо, ялангуяа хуульчдын оролцоо, идэвх, санаачилга онцгой чухал” гэдгийг онцлон тэмдэглээд “өдөр тутмын үйл ажиллагаа нь хүний эрхтэй шууд холбогдож байдаг хуульчдын мэргэжлийн, өөрөө удирдах ёсны байгууллагатай хамтран ажиллах нь хүний эрхийн салбарт бодитой үр дүн авчирна” гэв.