• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавх­­­­­­­­жуулах нь”­­­­­­ төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэж байна

Tuslah malchin tusul logo.jpg

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Европын холбооны хамтран санхүүжүүлж хэрэгжүүлж буй “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэгч байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо (ТББ)-ны орон нутгийн ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх “Эмэгтэйчүүд хүний эрхийн боловсролын төлөө” цахим сургалт 4 дэх өдрөө амжилттай үргэлжилж байна.

Slide2.JPG

2020 оны 12 дугаар сарын 14-16-ны цахим сургалтад Өвөрхангай аймгийн Богд, Хархорин, Хужирт сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн 36 гишүүн хамрагдаж хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдлээ. Удаах сургалтад 2020 оны 12 дугаар сарын 17-наас эхэлсэн бөгөөд Хэнтий аймгийн Батноров, Галшар, Өмнөдэлгэр сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд, Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнууд оролцож байна.

Энэхүү сургалтын зорилго Монголын эмэгтэйчүүдийн холбооны орон нутгийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, иргэдэд хүний эрхийн боловсролыг түгээх, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд ХЭҮК-той хамтран ажиллахад чиглэх юм.

Сургалт 2020 оны 12 дугаар сарын 14-23-ны өдрүүдэд үргэлжилнэ. Уг арга хэмжээнд Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгийн 9 сум, нийслэлийн төлөөлөл хамрагдаж байна.