• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг хамтдаа тэмцэцгээе

Бэлгийн дарамт, хүчирхийллийн тухай сэдэв хөндөгдөхөөр зайлшгүй бие махбодод гэмтэл учруулах, сэтгэл зүйн огцом хурц шоконд оруулах гэх мэтээр төсөөлөн бодох нь олонтаа байдаг. Гэтэл бодит байдал дээр эсрэг хүйсний тань хүн тань руу хэт удаанаар цоргиж ширтэх, бэлгийн дур сонирхлыг илэрхийлэхүйц алиа марзан үгээр өдөж хоргоох, биед тань зөвшөөрөлгүй хүрч, бие эрхтэний онцлог ялгаатай байдлаар алиалж хошигнохоос эхлээд гэнэтийн бэлэг өгөх, хоолонд урьж залах, орой үдэш ажлын цагийг тань уртасгах зэрэг энгийн мэт санагдах олон энгийн бус үйлдлүүд АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫН ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТОД багтдаг байна. Иймд энэ мэт үйлдлүүд удаа дараа давтагдаж, таныг ажил хэргээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болгон тавгүйтүүлж байвал яаралтай Хүний эрхийн Үндэсний Комисст хандаарай.