• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Архангай аймаг дахь ажилтан, Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран сумдын Нутгийн захиргаа эрх зүйн ажилтан, Архив бичиг хэргийн эрхлэгч нарт “Хүний эрхийн ойлголт, хандлага” сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтын зорилго нь Хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд нь тусалж иргэдийн эрхийг хамгаалахад чиглэнэ.

Уг сургалтад сумдын Нутгийн захиргаа эрх зүйн ажилтан, Архив бичиг хэргийн ажилтан сум тус бүрээс 2 төлөөлөл нийт 36 хүн оролцов.