• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай аймагт хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Тэгш тусгал” төрийн бус байгууллагатай хамтран хоёр дахь жилдээ “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалтыг Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 2022 оны 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар тус байгууллагын орон нутгийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх улмаар үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд чиглэгдэж, оролцогчдоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд хүний эрхийн боловсролыг олгож түгээх юм.

Уг сургалтад нийтдээ 35 хүн хамрагдаж байгаа бөгөөд, ирэх жилүүдэд үргэлжлүүлэн хүний эрхийн сургагч багш нарыг тоог нэмэгдүүлэх юм.

Сургалтыг Комиссын ахлах референт З.Өнөржаргал, референт Э.Мөнхзул, референт О.Тодбулаг, референт С.Мөнгөнзаяа, ахлах мэргэжилтэн Б.Энхбаяр нар явуулж байна