• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАРИМ СУМДЫН ТУСЛАХ МАЛЧДАД ЭРХЭЭ ХАМГААЛУУЛАХ, ЗӨРЧИГДСӨН ЭРХЭЭ СЭРГЭЭХ АСУУДЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” ажлын хүрээнд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд (2022.08.22) ажилалаа.
Тус аймгийн Ихтамир, Хайрхан, Эрдэнэмандал зэрэг сумдын 30 гаруй туслах малчдад хөдөлмөрлөх эрх, хувь хүний хөгжил, бүлэг хоршоо байгуулах, гэр бүлийн харилцаа сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулав.
Мөн Х.Мөнхзул гишүүн дээрх сумдын Засаг дарга болон Тамгын газрын дарга нартай уулзаж, дэмжих бүлгийн гишүүдтэй төслийн үр дүн цаашид анхаарах асуудлууд болон хөдөлмөрийн тухай хуульд шинээр тусгагдсан заалтын хүрээнд туслах малчинтай гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, туслах малчны мэдээллийн санг баяжуулж, туслах малчдын зөрчигдсөн эрхийг хамгаалж, тулгамдсан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахыг зөвлөлөө.