• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай аймгийн хариуцлагатай манлайлагч залуус сургалтад хамрагдлаа

Архангай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захиалгын дагуу 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Хүний эрхий үндсэн ойлголт, Залуучууд хүний эрхийг сахих хариуцлага” сэдвээр аймгийн хариуцлагатай манлайлагч залууст сургалт зохион байгууллаа.

“Хүний эрхий үндсэн ойлголт, Залуучууд хүний эрхийг сахих хариуцлага” сэдвээр цахим хэлбэрээр референт С.Мөнгөнзаяа сургалтыг удирдан явуулж, оролцогч нарт онолын болон практик мэдээллийг өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх оролцооны аргад тулгуурлан хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийн хязгаарлалт, төр хүний эрхийг хэрхэн хангах, хүний эрхийн зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.

Сургалтад оролцогч нарын хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийн хязгаарлалт, төр хүний эрхийг хэрхэн хангах, хүний эрхийн зөрчил түүнд хүлээлгэх хариуцлага, болзошгүй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.

Сургалтад аймгийн 19 сумын насан туршийн төвийн багш, төрийн албан хаагч, оюутан зэрэг 18-30 насны 25 залуу хамрагдлаа.