• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай аймгийн Өгийнуур, Хашаат суманд ажилалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссоос алслагдсан сумын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол мэдээлэл хүлээн авах, иргэд олон нийт төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгаа нөлөөллийн ажил хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Архангай аймгийн Өгийнуур, Хашаат суманд (2022.05.24-25) ажиллав.

Өгийнуур, Хашаат сумдын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ.

Сумын төрийн байгууллагын албан тушаалтнуудад "Хүний эрхийн" сургалтыг зохион байгуулж 130 гаруй алба хаагчийг хамрууллаа.

Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл авлаа.

Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.