• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Багш нар хүний эрхийн талаарх ойлголт мэдлэгээ нэмэгдүүллээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ерөнхий болоьсролын сургуулийн нийгмийн ажилтан Т.Эрдэнэ-Сувдын хүсэлтийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр “Хүний эрхий үндсэн ойлголт” сэдвээр аймгийн хариуцлагатай манлайлагч залууст сургалт зохион байгууллаа.

“Хүний эрхий үндсэн ойлголт” сэдвээр цахим хэлбэрээр референт С.Мөнгөнзаяа сургалтыг удирдан явуулж, оролцогч нарт онолын болон практик мэдээллийг өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх оролцооны аргад тулгуурлан хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийн хязгаарлалт, төр хүний эрхийг хэрхэн хангах, хүний эрхийн зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.

Сургалтад оролцогч нарын хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийн хязгаарлалт, төр хүний эрхийг хэрхэн хангах, хүний эрхийн зөрчил түүнд хүлээлгэх хариуцлага, болзошгүй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ. Сургалтанд 34 хүн хамрагдлаа.

Сургалтын явцад санал солилцох, асуулт хариулт, харилцан ярилцаж идэвхтэй, чөлөөтэй оролцсон бөгөөд, сургалттай холбоотой ямар нэг хүндрэл, бэрхшээл гараагүй болно.