• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүсийн сургалт боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган аймгийн Шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулсан бүсийн сургалт, уулзалтыг 2022 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгууллаа.

Бүсийн уулзалтад оролцогч нарт Хүний эрхийн Үндэсний комиссоос “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалтыг явууллаа. Сургалтад 4 аймгийн шүүхийн захиргааны 55 алба хаагч хамрагдсан байна.