• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд хөтөлбөр"-ийг боловсруулаа

Архангай аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн тоо жил бүр өссөн дүнтэй байна. Аймгийн Цагдаагийн газрын мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл 2018 онд 82, 2019 онд 174 бүртгэгдэж, 47.1 хувиар, 2020 онд 296 бүртгэгдэж 41.2 хувиар өссөн, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2018 онд 19, 2019 онд 39 бүртгэгдэж 48.7 хувиар өсч, 2020 онд 25 бүртгэгдэж 33.3 хувиар буурсан бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил 2018 онд 65, 2019 онд 142 бүртгэгдэж 45.7 хувиар, 2020 онд 268 бүртгэгдэж 47.0 хувиар тус тус өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан хүний тоо 2018 онд 34, 2019 онд 123 болж, 27.6 хувиар, 2020 онд 134 болж 8.2 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, түншлэл, оновчтой бодлого, үйл ажиллагааны үр дүнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хүчирхийллийг бууруулах зорилгоор "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд хөтөлбөр"-ийг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар захирамжаар байгуулсан. Дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүд 3 удаагийн уулзалтаар хөтөлбөрийн төслийг боловсруулж дууслаа. Хөтөлбөрийн төслийг иргэд олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байна. Иймд иргэд та бүхэн дээрх дэд хөтөлбөртэй танилцаж санал хүсэлтээ өгч хамтран ажиллах боломжтой.