• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн баг Архангай аймгийн Эрдэнэмандал, Их-тамир суманд ажиллав

Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэрэгжүүлж байгаа “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн баг Архангай аймгийн Эрдэнэмандал, Их-тамир суманд ажиллав.

Тус сумын үндсэн малчид болон Дэмжих бүлгийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, Хөдөлмөрийн хууль /Шинэчилсэн найруулга/-д тусгагдсан туслах малчны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой заалтууд болон “Туслах малчны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааны үр дүнг танилцуулж, малчид хоорондын хөдөлмөрийн харилцааг гэрээний үндсэн дээр албажуулах, гэрээний заалт тус бүрээр ярилцаж гарын авлага өгсөн байна.