• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь төсөл сумдад хэрэгжинэ

Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Европын холбооны санхүүжилтээр "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадвахжуулах нь" төслийг Архангай аймгийн Их-Тамир, Эрдэнэмандал, Хайрхан сумдад 2020-2022 онуудад хэрэгжүүлж байна.

Төслийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын төслийн баг Их-Тамир, Эрдэнэмандал, Хайрхан сумдад 2020 оны 06 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд ажиллалаа.

Төслийн баг сумдын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж төслийн зорилго, үйл ажиллагааны талаар санал солилцох, холбогдох мэдээллийг тараах түүнчлэн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдэд хүний эрхийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг "Хүний эрхийн ерөнхий ойлголт" сэдэвт хичээлийг референт С.Мөнгөнзаяа, "Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын тогтолцоо", "Туслах малчдын хүний эрхийн анхаарал татсан асуудлууд" сэдвээр референт Х.Цэцгээ нар тус тус явууллаа.