• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг шалгарууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг шалгарууллаа.

Уг арга хэмжээний гол зорилго нь жендэрийн тэгш байдлыг сурталчлах, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, төрийн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд анх удаа орон нутгийн түвшинд сонгон шалгаруулснаараа онцлог юм.

Энэхүү сонгон шалгаруулалтанд 19 аймгийн 170 гаруй байгууллагын 1800 гаруй албан хаагч хамрагдаж, аймаг бүрт гурван салбараар жендэрийн мэдрэмжтэй 29 удирдагчдыг шалгаруулсан.

Архангай аймаг:

Төрийн захиргааны байгууллага төрөлд - Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Ч.Батнайрамдал

Аж ахуйн нэгж байгууллага төрөлд - Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Архангай дахь салбарын дарга Т.Цогтбаатар

Хэвлэл мэдээлэлийн байгууллага төрөлд - "АВ" телевиз, "Архангайн амьдрал" сонины үйл ажиллагаа хариуцсан менежер Ц.Самдан нар шалгарлаа. Та бүхэнд баяр хүргэе. Ажлын амжилт хүсье.