• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Зорилтот бүлгийн сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд" мониторинг хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь ажилтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн 1 дүгээр тойргийн 1, 2, 3, 4-р хэсгийн санал авах байранд "Зорилтот бүлгийн сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд" мониторинг хийж, санал авах байруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан чөлөөтэй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх, хэрэгсэл бэлтгэх, саналаа нууцаар өгөх боломж нөхцөлийг бүрдүүлэх, тэмдэг тэмдэглэгээг тод бөгөөд томоор байршуулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа.