• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ИРГЭДЭЭ СОНСЪЁ" ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архангай аймгийн хэмжээнд нийт 3643 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 374 иргэн нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна.

Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс “Тэгш тусгал” ТББ-тай хамтран “Иргэдээ сонсъё” үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг хамруулан зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг төрийн бүх шатны байгууллагатай хамтран иргэдийнхээ үгийг сонсох, эрхийн хэрэгжилтийн тухай ярилцах, эрхийн ойлголтыг өгөх зорилготой байлаа.

Уг арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар холбогдох байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, зөвлөмж гаргасан байна.

“Иргэдээ сонсъё” үйл ажиллагаанд аймаг, сумын ИТХ-ын удирдлагууд болон аймгийн ЗДТГ, Эрдэнэбулган сумын удирдлагууд, багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтан, зохион байгуулагчид оролцсоноос гадна аймгийн ХХҮГ, БТСГ, ХЭҮК-ийн Архангай дахь референт оролцож, мэдээлэл өгчээ.