• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрх

Хүн бүр ямарваа нэгэн шинжлэх ухааны, утга зохиолын, урлагийн бүтээлийг туурвигчийн хувьд ёс суртахууны болон материаллаг эрх ашгаа хамгаалуулан, ашиг хүртэх эрхийг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос хүний эрх хэмээнхүлээн зөвшөөрч, хүний салшгүй нэр төр, үнэ цэнээс үүдэлтэй гэж тайлбарласан байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (с) заалтаар баталгаажуулж, оюуны өмчийг хамгаалах олон улсын эрх зүйн бусад баримт бичгүүдэд тусгасан байна. Хүний эрхнь салшгүй, суурь шинжтэй учраас оюуны өмчийн эрхийг ч гэсэн улс бүр нэн тэргүүнд чухалчлан хангаж, бүтээлч, урам зоригтойгоор бүтээн туурвих, шинийг санаачилсан бүтээгдэхүүн бий болгох, түгээх, соёлын онцлог шинжийг шингээн хөгжүүлэх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг нийгмийн тусын тулд цогцоор хамгаалахад анхаарах ёстой. Гэхдээ оюуны өмчийн эрх нь гол төлөв түр зуурын шинжтэй буюу хэн нэгэнд хамаарч, гэрчилгээ олгож, цуцлах, хүчингүй болгох боломжтой байдаг. Оюуны өмчийн эрхийг цаг хугацаа, хүрээний хувьдхязгаарлаж, худалдаж, өөрчилж бүр эрхийг хасах боломжтой бол хүний эрх нь цаг хугацаанаас үл хамааран тухайн хүн салшгүй байдлаар суурь шинжтэйгээр эдлэх жишээтэй.Ямар нэг шинжпэх ухааны, утга зохиолын, урлагийн бүтээлийг туурвигчийн хувьд ёс суртахууны болон материаллаг эрх ашгаа хамгаалуулан ашиг хүртэх эрх нь туурвигч буюу зохиогч болон өөрийн бүтээлийн хоорондын холбоо, мөн бусад хүмүүстэйхарилцах холбоо хамаарал, хамтын соёлын өв зэргийг сахин хамгаалахын зэрэгцээ тухайн зохиогч амьдралын зохистой түвшинд амьдрах, оюуны өмчийн аж ахуйн, хувийн хэвшлийн шинжтэй ашиг сонирхол, хөрөнгө оруулалтыг хамгаалах зэрэг наад захын хэрэгцээг баталгаажуулж өгдөг. Мөн зохиогчийн ёс суртахууны болон материаллаг эрх ашгаа хамгаалуулах хүрээг үндэсний хууль тогтоомж эсвэл олон улсын гэрээнд заасан оюуны өмчийн эрхтэй холбоотой заалтаар шууд хязгаарлах нь учир дутагдалтай. Дээрх пактын 15 дугаар зүйлд баталгаажуулсан хүний эрхийг оюуны өмчийн эрхтэй тэгшитгэнойлгож болохгүй. Зохиогчийн ёс суртахууны болон материаллаг эрх ашгаа хамгаалуулан ашиг хүртэх эрхийг бусад олон улсын гэрээнд ч тусгайлан заасан. Жишээлбэл, Хүний эрх, үүргийн тухай Америкийн тунхаглалын 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Хүний эрхийн тухай Америкийн конвенцийн Эдийн засаг,нийгэм, соёлын эрхийн хүрээний талаарх 1988 оны Нэмэлт протоколын ("Сан Сальвадорын протокол") 14 дүгээр зүйлийн 1 (с) хэсэгт, 1952 оны Хүний эрхийн тухай Европын конвенцийн Нэгдүгээр протоколын 1 дүгээр зүйлд тус тус баталгаажуулсан байна. Ямарваа нэгэн шинжлэх ухааны, утга зохиолын,урлагийн бүтээлийг туурвигчийн хувьд ёс суртахууны болон материаллаг эрх ашгаа хамгаалуулан ашиг хүртэх эрх нь шинжлэх ухаан, урлагийн салбарын зохиогч, бүтээгч, туурвигчдад төдийгүй нийгэмд хувь нэмэр оруулахыг идэвхтэй дэмждэг. Энэ утгаараа дээр дурдсан Пактын 15 дугаар зүйлд заасан соёлын амьдралд оролцох, шинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах, түүнийг хэрэглэх, шинжпэх ухааны судалгааны болон уран бүтээлийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай бусдын эрх чөлөөг хүндэтгэх зэрэг эрхүүдтэй шууд холбогддог. Эдгээр эрхийн харилцаа нь нэгэн зэрэг хоёр биенээ дэмжсэн, харилцан хамааралт шинжтэй байна. Үүний зэрэгцээ тухайн туурвигч этгээдийн шинжлэх ухааны судалгааны болон уран бүтээлийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардагдах эрх чөлөөг сахин хамгаалж, өөрийн ажил мэргэжпийг чөлөөтэйсонгох, зохистой цалин хөлс авах, зохистой түвшинд амьдрах зэрэг эрхийг эдлэх ёстой. Тодруулбал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, бүх төрлийн мэдээлэл, санааг хүлээн авах, хайх, түгээх эрх чөлөө, хувь хүнийг өв тэгш хөгжүүлэхэд чиглэсэн эрх, соёлын амьдралд оролцох зэрэг Хүний эрхийн билл болон бусад олон улсын гэрээнд баталгаажуулсан эрхийгэдлэхийг орхигдуулж болохгүй.