• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын хэсэг Архангай аймагт ажиллав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, ХБНГУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн х. Регина Гутенберг, ЕХ-ны ТГ-ын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга, ХЭҮК-ын Референт Б.Нандинцэцэг “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдын чадавхжуулах нь” төслийн зохицуулагч С.Болд, Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа нар аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат болон бусад албаны хүмүүстэй уулзаж төслийн талаар мэдээлэл хүргэж харилцан санал солилцож хамтран ажиллалаа.
“Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг Европын Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтарсан санхүүжилтээр Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудын 12 сумын зорилтот бүлэг болох 120 гаруй туслах малчдад хэрэгжүүлж байна. Төсөл үр үнтэй хэрэгжсэнээр Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл болон хүний эрхийн хэрэгжилт” судалгааг анх удаа хийлгэж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусгаж, шийдвэр гаргуулахаар УИХ-д өргөн бариж, Засгийн газраас тогтоол гарч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн шинэчлэн баталсан хуулинд “Туслах малчин” ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, “Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт” (ҮАМАТ)-д албан ёсоор оруулах явдал юм. Мөн ажил олгогч, түүний гэр бүлийн гишүүн нь туслах малчны нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, бэлгийн дарамт, хүчирхийлэл, албадан хөдөлмөрөөс ангид байх, туслах малчдын цалин хөлс, ажил амралтын цаг, нөхөн олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, малын хөлийн татварын асуудлаарх холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг туслах малчдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн олон олон ажлууд хийгдэх болно.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах, баривчлах байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байраар хяналт шалгалт хийж, хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж ажиллав.