• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖ СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах, мэдээлэл авах эрхийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Мэдээллийн хүртээмж” сэдвийн хүрээнд ХЭҮК-ын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Уг хэлэлцүүлэгт аймгийн Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэбулган сумын Хаан банк, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Тэгш тусгал ТББ, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл нийт 27 хүн оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хэрхэн хүргэх арга замыг тодорхойж, байгууллага бүр хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил санаачлан хийж хэрэгжүүлэхээр боллоо.