• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Насан туршийн боловсролын төвийн багш нар сургалтад хамрагдлаа

Насан туршийн боловсролын төвийн багш нарыг хамруулан “Жендэрийн үндсэн ойлголт, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр сургалт явуулж, оролцогч нарт онолын болон практик мэдээллийг өгч, кейс дээр ажиллах оролцооны аргад тулгуурлан тэдний жендэр, ажлын байрны дарамт, бэлгийн дарамтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв.

Мөн оролцогч нарын бүртгэл хөтлөн, маск зүүлгэн, гарыг нь ариутгуулж халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж ажиллалаа.