• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийлээ

“Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд” мониторинг хийв. Мониторингийн хүрээнд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 1 дүгээр тойргийн 2, 4, 5, 7, 11 дүгээр хэсгийн санал авах байртай газар дээр нь танилцах, стандартын хэрэгжилтийг үнэлгээний хуудас ашиглан мониторинг хийлээ.

Дээрх 5 санал авах байрыг нийтлэг байдлаар дүгнэвэл:

Санал авах байрны орчны хүртээмжийн 4, 5, 7, 11 дүгээр санал өгөх хэсгийн байр нь сургуулийн спорт болон урлагийн заал байсан тул зай талбайн хувьд хангалттай том, санал бэлтгэх бүхээг байрлуулсан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн санал бэлтгэх бүхээг тус тус 1 байрлуулж, таних тэмдэг наасан. Харин болон санал тоолох төхөөрөмжийг байрлуулаагүй ба санал өгөх өдрийн өглөө байрлуулна гэж тайлбарлаж байна. Санал авах байрны дотоод зохион байгуулалтыг сонгогчдод ойлгомжтой байх үүднээс тэмдэг тэмдэглэгээг хийгээгүй байна. Санал авах 2, 4, 5, 7, 11 байрны орох, гарах чиглэлийн хаалга нь налуу шаттай. Санал авах байрны 7 дугаар хэсэг сонгогч нэг хаалгаар орж, орсон хаалгаараа гарах зохион байгуулалттай байна. Дээрх санал авах байруудад зөөврийн налуу шат огт байхгүй байна. Харааны бэрхшээлтэй болон сул хараатай сонгогч нарт зориулсан брайль үсэг, томруулдаг шил тус бүр 1 ширхгийг тус тус бэлдсэн. Санал авах байр нь сонгогч нар санал өгөхдөө хорио цээрийн дэглэмийн нөхцөл байдлыг хангахуйц талбайтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд удаан хугацаагаар зогсоход хүндрүүлэхгүйн үүднээс хүлээлгийн сандал байрлуулсан байна. Агааржуулалтын систем болон гэрэлтүүлэг сайтай ба санал авах байранд 2 цаг тутам ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэгээ хийхийг тухайн сургууль болон байгууллагын үйлчлэгч хариуцан хийхээр зохион байгуулсан байна. Сонгогч бүрийг бээлийн, маскаар хангах боломж нөөцийг бүрдүүлсэн мөн хэсгийн хороодын ажилтнуудад бээлийн маск, гар ариутгагч хүрэлцээтэй тоогоор өгсөн байна.