• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургууль ба охидын үзлэг сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” аяны хүрээнд "СУРГУУЛЬ БА ОХИДЫН ҮЗЛЭГ" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

“ONE BILLION RISING” буюу НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ олон улсын хөдөлгөөн нь V-DAY хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслах зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 оноос жил бүр өрнүүлж байгаа дэлхий нийтийн хөдөлгөөн юм. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан нэг тэрбум охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан тэмцэх, шаардахыг уриалдгаараа онцлогтой юм. Жил бүр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрх” ТББ болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэнэ охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээг 9 дэх жилдээ зохион байгуулж байна.

Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг бий болгож, охид эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөө халдашгүй дархан байдлын эсрэг хүний эрхийн зөрчлийг насанд хүрэгчид болон өсвөр насныхны хүний эрхэд суурилсан хандлага, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх замаар сургуулийн орчинд хийгдэж буй охидын үзлэгийг халах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд болон Хүний эрхийн Үндэсний Комиссын аймаг дахь референт 20 гаруй хүн оролцсон.

Хэлэлцүүлэгийн үеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч н.Солонго:

- Нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үе, залуучуудын асуудал сэдвээр мэдээлэл

Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ч.Адъяасүрэн :

- Охидын үзлэг эрхийн зөрчил болох нь

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Орхонтуул

- Охидын дуу хоолой судалгааны танилцуулга хийж чиглүүлэгчээр ажилласан.

Хэлэлцүүлэгийн үр дүнд:

- Охидын үзлэгийг орон нутагт зохион байгуулахгүй байх

- Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн цогц үзлэгийн ач холбогдолыг иргэд, олон нийт, эцэг эх, хүүхдүүдэд танилцуулах ажлыг зохион байгуулах

- Өсвөр үе, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг хамтран зохион байгуулах зэргээр цаашид хамтын ажлаа улам бэхжүүлэхээр болсон.