Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассемблейгаас олон улсын "ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР" болгон тунхагласан билээ.
Дээрх өдрийг угтан иргэдэд хүний эрхийн боловсрол олгох түгээх зорилгоор ХЭҮК-ын референт С.Мөнгөнзаяа Хотонт суманд ажиллаж тус сумын иргэдэд “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр сэдвээр 3 цагийн сургалтыг зохион байгуулж, хүний эрхийн боловсролыг түгээж ажиллалаа.
Сургалтад сумын 18-40 насны 130 гаруй иргэд, малчид хамрагдаж хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.