• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Их-тамир сумдад ажиллалаа

Аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран "Хүчирхийлэлгүй гэр бүлийг хамтдаа бүтээцгээ" аяныг Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт, Булган, Их-тамир сумдад зохион байгууллаа. Аяныг үйл ажиллагааг сумдын ИТХ-ын дарга нээж, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч иргэдэд ХЭҮК-ын референт С.Мөнгөнзаяа “Хүний эрхийн ойлголт, хандлага", 9-12 дугаар ангийн сурагчдад "Хүүхдийн сурч боловсрох эрх" сэдвээр сургалт зохион байгуулж, хүний эрхийн боловсролыг түгээж ажиллалаа. Сургалтад 400 гаруй иргэн, 500 гаруй сурагч нийт 1000 орчим хүн хамрагдлаа. Мөн сургалт, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон 25 иргэн, 25 сурагчид гарын бэлэг өгч, 5 төрлийн 850 ширхэг гарын авлага бэлтгэж оролцогч нарт тараалаа. Сургалтын үеэр дээрх сумдын ИТХ-ын дарга нарт “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-ийг гардуулан өглөө.