• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хяналт үнэлгээ хийлээ

Хүний эрхийн Үндэсний комиссын Архангай аймаг дахь ажилтан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа, гэрээр тусгаарлагдсан, ажиглалтад байгаа сонгогчид, Цагдаагийн газрын Баривчлах байранд баривчлагдсан иргэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хоригдсон этгээдийн сонгох эрхээ эдлэх боломжоор хангагдсан эсэх, сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах үйл ажиллагаанд оролцож иргэдээс санал авах үйл явцад хяналт үнэлгээ хийж ажиллаж байна.