• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний хөгжлийг дэмжих багийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал хүлээн авч уулзав

Хүний хөгжлийг дэмжих багийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал хүлээн авч уулзав. Хүний хөгжлийг дэмжих багийн бүрэлдэхүүнд Цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төв, Хөгжимт драмын театр, "Тэгш тусгал"ТББ-ын төлөөллүүд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргалд зорилго зорилтоо танилцуулан хамтран ажиллах санал хүргүүллээ. Тус багийн гол зорилго нь "Хүний хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг бууруулах, хувь хүний боловсролыг нэмэгдүүлэх" зорилготой юм.