• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцох санал хүргүүлэв

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах талаар аймгуудын Засаг дарга нарт хүргүүлсэн Комиссын гишүүний Зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, биелэлтийг хангуулаагүй Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт хуульд заасан арга хэмжээ авах саналыг Засгийн газарт хүргүүлэв.