• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Хүний эрхийн олон улсын өдрөөр аймгийн Засаг дарга М.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, Хууль эрхзүйн хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ нар ХЭҮК-ын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяаг хүлээн авч уулзлаа.

Эрхзүйч С. Мөнгөнзаяа нь 2017 оны 9 сараас эхлэн ХЭҮК-ын Архангай аймаг дахь референтээр ажиллаж байна.

2021 оны тухайд ХЭҮК-ын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа зургаан сумын 1000 гаруй иргэнд хүний эрхийн боловсрол олгох сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. Мөн 36 сургагч багш бэлтгэсэн байна.

Аймгийн удирдлагууд орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажиллахад тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар санал хүсэлтийг нь авч цаашид чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.