• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна

Монголчууд бид 1992 онд Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг анх удаа хүний эрхийн олон улсын зарчим, хэм хэмжээтэй уялдуулан томьёолж, бодитоор баталгаажуулсан билээ. Энэ цагаас хойш хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний, орчин үеийн тогтолцоо бий болон хөгжиж ирсэн.
Энэ онд Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсч байгуулагдсаны 20 жилийн тохиож байна.
20 жилийн ойн хүрээнд иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг Хүний эрх, эрх чөлөө
Арван зургадугаар зүйлд тусгасан иргэний эдлэх арван найман эрхийг #3 цуврал хэлбэрээр хүргэж байна. Энэ удаад эхний гургаан эрхийг постер хэлбэрээр нийтэллээ.

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;

4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;

6/эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтоон,
Иргэн таны Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан дээрх эрхүүд зөрчигдвөл манай байгууллагад гомдол гаргаж болно. Гомдол мэдээлэл гаргахыг хүсвэл 70332122 дугаарын утсаар мөн цахим шуудангаар гаргах боломжтой. Цахим шуудан www.nhrcm.gov.mn