• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүчирхийлэлгүй гэр бүлийг хамтдаа бүтээцгээе

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 6 бүлэг 47 зүйлтэйгээр батлагдсан. 2017 оны 02 сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн.
Хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.