• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх "Сүүдэр бүү тусга" соён гэгээрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдлаа

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зорилгоор "Хүүхдийн ертөнцийг хайрлая, хамгаалъя" аянг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 1 сарын хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллахаар төлөвлөгөөг батлав. Аяныг Прокурорын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран зохион байгуулна.