• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮҮХДИЙН ЭРХ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Хүүхдийн эрх-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх"-ийн талаар мэдлэг ойлголт өгөх сургалтыг Эрүүл мэндийн газар, Мэдлэгийн сүлжээ Төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Сургалтын зорилго: Охид, хөвгүүдийн хүний /хүүхдийн/ эрхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, өсвөр насны охид, хөвгүүдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байна. Дээрх сургалтад 2 дугаар сургуулийн 57 сурагч хамрагдлаа.

Сургалтад Эрдэнэбулган сумын 1-5 дугаар сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид хамрагдах юм.