• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл цахим сургалтад хамрагдлаа

Архангай аймгийн “Тэгш тусгал” төрийн бус байгууллагын хүсэлтийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” сэдвээр цахим хэлбэрээр референт С.Мөнгөнзаяа сургалт, хэлэлцүүлгийг удирдан явуулж, оролцогч нарт онолын болон практик мэдээллийг өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх оролцооны аргад тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар, орчны хязгаарлалт, бие даан амьдрах нөхцөл боломж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдлэг, ойлголтыг өглөө.

Сургалтад Их-тамир, Хашаат, Хотонт, Цэнхэр, Чулуут, Тариат, Хайрхан, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 26 хүн хамрагдлаа.

Сургалтад оролцогч нарт хөгжлийн бэрхшээлийн улмаас нийгэмд бусдын адил алагчлалгүйгээр чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, нийгмийн хандлагын болон орчны хязгаарлалтыг арилгах, болзошгүй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл өгч, тэдний санал хүсэлт, тулгамдаж байгаа асуудлыг сонсож оролцлоо. Сургалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцох, асуулт хариулт, харилцан ярилцаж идэвхтэй, чөлөөтэй оролцсон бөгөөд, сургалттай холбоотой ямар нэг хүндрэл, бэрхшээл гараагүй болно.

Сургалтын үйл ажиллагааны зардлыг “Тэгш тусгал” төрийн бус байгууллага бүрэн хариуцаж ажиллалаа.