• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ЖИЛ БҮРИЙН 12 САРЫН 3-НЫ ӨДӨР БОЛДОГ

Архангай аймагт 3700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгэлтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж аймгийн ХБИХЗ “Чимээгүй эрхээ эдэлье” уриатай арга хэмжээг зохион байгууллаа. Аймгийн ЗДТГ-т баримтат гэрэл зургууд, БТСГ-т 2 төрөлт спортын тэмцээн зохион байгуулж байна. Спортын арга хэмжээг энэ жил аймгийн ГБХЗХГ зохион байгуулж нийгмийн салбарын байгууллагуудын албан хаагчид оролцож байна.
Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах нар оролцож төр, иргэний нийгмийн байгууллагын ажлын уялдаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл, хүндрэл бэрхшээл, ололт амжилтын талаар сэтгэгдлээ илэрхийллээ.
“Тэгш тусгал” ТББ, аймгийн ЗДТГ нь аймгийн ХБИХЗ-ийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангахын зэрэгцээ санхүүгийн байнгын хамтрагчид байдаг. Энэ удаагийн арга хэмжээг мөн хамтрагч байгууллагуудын дэмжлэгтэй зохион байгуулж байгааг Тэргүүн Г.Самбууданзан хэлж байлаа.