Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтнууд "Жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалт" сэдэвт сургалтад хамрагдлаа.
Энэхүү сургалтаар тус байгууллагын ажилтнуудад жендэрийн ялгаатай үнэлэмж, хэвшмэл ойлголтыг бүрдүүлдэг, бэхжүүлдэг соёлын институцүүд, жендэрийн ялгаатай үнэлэмж, женэдэрийн ялгаварлан гадуурхалт талаар мэдээлэл өгч тэдний хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлсэн бөгөөд сургалтад 19 сумын ажилтнууд нийтдээ 35 хүн хамрагдлаа.