• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөр, хамламжийн үйлчилгээний газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Хөдөлмөр, хамламжийн үйлчилгээний газрын албан хаагчдад ХЭҮК-ын референт С.Мөнгөнзаяа “Төрийн албан хаагчийн ёс зүй”, Ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр 2 цагийн сургалтыг зохион байгуулж, хүний эрхийн боловсролыг түгээж ажиллалаа. Сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүй, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хүлээх хуулийн хариуцлагын талаар болон ажлын байрны бэлгийн дарамтын талаарх үндсэн ойлголт, энэ төрлийн гомдол мэдээллийг шийдвэрлэх арга замын талаар онолын мэдлэг олгож, кейс тохиолдолд тулгуурлан оролцоо бий болгох замаар практик сургалт зохион байгуулж , төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв. Сургалтад Архангай аймгийн 19 сум болон төвийн нийт 41 албан хаагч хамрагдлаа. Сургалтын үеэр Хөдөлмөр, хамламжийн үйлчилгээний газрын дарга Ч.Батнайрамдалд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисын 20 жилийн ойн хүрээнд хэвлэн гаргасан “Хүний эрхийн Олон Улсын гэрээ ба Монгол улс” 1, 2 дугаар боть болон “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-ийг гардуулан өглөө.