• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн байгууллагын 99 жилийн ойн баярын хурал болов

Архангай аймаг дахь цагдаагийн газар нь Цагдаагийн байгууллагын 99 жилийн түүхт ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдадаа цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Баярын хурлын үеэр хугацааны ахлах ахлагч цолоор Б.Даваадорж, хугацааны өмнө ахлагч цолоор Б.Пүрэвсүрэн, Д.Отгонбаяр, ЦЕГ-ын харьяа албадын шагналаар-2, Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр-12 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.