• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн болон эмнэлгийн ажилтнууд сургалтад хамрагдав

Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, Цагдаагийн албан хаагчдад ХЭҮК-ын референт С.Мөнгөнзаяа “Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь” сэдвээр 3 цагийн сургалтыг зохион байгуулж, хүний эрхийн боловсролыг түгээж ажиллалаа. Сургалтаар бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн ойлголт, нөхөн үржихүйн эрхийн стандартууд, нөхөн үржихүйн эрх бусад эрхүүдтэй холбогдох нь, хүртээмжтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, энэ төрлийн гомдол мэдээллийг шийдвэрлэх арга замын талаар онолын мэдлэг олгож, кейс тохиолдолд тулгуурлан оролцоо бий болгох замаар практик сургалт зохион байгуулж , албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв. Сургалтын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын 20 жилийн ойн хүрээнд хэвлэн гаргасан “Хүний эрхийн Олон Улсын гэрээ ба Монгол улс” 1, 2 дугаар боть болон “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-ийг гардуулан өглөө.