Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс болон Бодлогод залуусын хяналт ТББ-ын хамтран зохион байгуулж буй хүний эрхийн цуврал хэлэлцүүлгийн ээлжит дугаар 2021 оны 5-р сарын 7-ны өдөр 14:30 цагаас цахимаар зохион байгуулагдах гэж байна. Хэлэлцүүлэг Бодлогод залуусын хяналт ТББ болон ХЭҮК-ын фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдана.
Энэ удаад "Цар тахлын үед сонгох эрхийг хангах нь" сэдвээр ярилцана.
Хэлэлцүүлгийн зочдоор:
- З.Өнөржаргал, ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч
-Д.Бат-Эрдэнэ, Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
-Д.Энхцэцэг, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер
Хөтлөгч: Т.Амарзаяа, Бодлогод залуусын хяналт