• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог.

Энэхүү өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс “Тэгш тусгал” ТББ-тай хамтран Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Хөгжлийн бэрхшээл миний бодлоор эсээ бичлэгийн уралдааныг зарлан явуулжээ.

“Иргэдээ сонсъё” үйл ажиллагааны үеэр эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн сурагчдад шагналыг аймгийн удирдлагууд гардууллаа.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Холбоодын зөвлөлийн тэргүүн Г.Самбууданзан, Баянжаргал, Сандагсүрэн, ХЭҮК-ын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа нар шилдэг эссэг шалгаруулж 1-р байт Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Хонгорзул, 2-р байрт Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн 11а ангийн сургач Б.Сарангоо, 3-р байрт Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч н.Мөнхсайхан нар тус тус байр эзэлсэн байна.