• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эмч, эмнэлгийн ажилтнууд хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ

Архангай аймаг дахь Манлайлагч эмэгтэйчүүдийн бүлгийн захиалгын дагуу 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдвээр аймгийн нэгдсэн эмнэлгийн төрх тасаг, Эрдэнэбулган сумын эрхийн эрүүл мэндийн төвийн эмч, албан хаагч нарт сургалт зохион байгууллаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдвээр референт С.Мөнгөнзаяа сургалтыг удирдан явуулж, оролцогч нарт онолын болон практик мэдээллийг өгч, кейс дээр ажиллах оролцооны аргад тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нөхөн үржихүйн эрүүл мэнд, орчны хүртээмжийн талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.

Сургалтад оролцогч нарын хөгжлийн бэрхшээлийн улмаас нийгэмд бусдын адил алагчлалгүйгээр чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хандлагын болон орчны хязгаарлалтыг арилгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ямар нэгэн ялгаваргүй, адил тэгш хүртээмжтэй хүргэх, болзошгүй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.

Сургалтад аймгийн нэгдсэн эмнэлгийн төрх тасаг, Эрдэнэбулган сумын эрхийн эрүүл мэндийн төвийн эмч, албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд оролцов.

Сургалтын явцад санал солилцох, асуулт хариулт, харилцан ярилцаж идэвхтэй, чөлөөтэй оролцсон бөгөөд, сургалттай холбоотой ямар нэг хүндрэл, бэрхшээл гараагүй болно. Мөн оролцогч нарын бүртгэл хөтлөн, маск зүүлгэн, гарыг нь ариутгуулж халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж ажиллалаа.