• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өвөрхангай аймгийн эмч эмнэлгийн ажилчдад хүний эрхийн боловсрол олгох сургалт зохион байгуулж байна.


Хүний эрхийн Үндсэний Комиссоос үндэсний хэмжээнд “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн 3000 гаруй эрүүл мэндийн салбарын эмч, эрүүл мэндийн ажилтныг хамруулан зохион байгуулж байна.
Өвөрхангай аймгийн Эмч эмнэлгийн ажилчдын дунд Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд 2022 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Комисс 2021 онд хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ сургалтын гарын авлагыг боловсруулан Эрүүл мэндийн хөгжлийн төвд багц цаг олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлсэн бөгөөд, тус сургалтад оролцогчдод багц цаг олгох юм.