• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өлзийт суманд ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссоос алслагдсан сумын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол мэдээлэл хүлээн авах, иргэд олон нийт төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгаа нөлөөллийн ажил хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Архангай аймгийн Өлзийт суманд ажиллав.

Сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ.

Сумын төрийн байгууллагын албан тушаалтнуудад "Хүний эрхийн" сургалтыг зохион байгуулж 60 гаруй алба хаагчийг хамрууллаа. Мөн ЕБСургуулийн 6-12 дугаар ангийн 250 гаруй сурагчдыг хамруулсан "Хүүхдийн эрх" сэдэвт сургалтыг Цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран зохион байгуулж ажиллалаа.

Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл авлаа.

Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.